Psy | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | 박재상 (Пак Чэ Сан) |
Төрсөн | 1977 оны XII сарын 31-нд Өмнөд Солонгост |
Харьяалал | Өмнөд Солонгос |
Хөгжмийн урсгал | солонгос дуу, K-pop (кэй-поп, солонгос поп), хип хоп (үглээ дуу), dance-pop (бүжигт поп), электроник поп (цахилаа поп) |
Мэргэжил | дуучин, рэп дуучин (үглээ дууч), продюсер г.м |
Идэвхтэй | 2000 оноос одоог хүртэл |
Студи | LNLT Entertainment (2000-2006) YG Entertainment(2010-) |
Цахим хуудас | Албан ёсны цахим хуудас |
Пак Чэ Сан (солонгосоор: 박재상, 1977 оны 12 сарын 31-нд төрсөн) — Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиогч, тайзны PSY («싸이», ссай) нэрээр алдаршсан уран бүтээлч. Өөрийн хошин клип, концертоороо (жишээ нь солонгосын дуучин Ли Хёриг дууриан дуулж байсан) болон өөрийн оролцож байсан "X-Man", "Golden Fishery" гэх мэт телевизийн нэвтрүүлгүүдээрээ олонд танигджээ.
2001 онд анх дуулсан "Bird" дуунаасаа хойш олонд танигдаж, олон нийтийн хайртай дуучин болжээ. PSY нь Америкийн Нэгдсэн Улсад боловсрол эзэмшсэн, Бостоны Их Сургууль, Берклигийн хөгжмийн коллежийг тус тус төгсчээ. 2010 оны 8 сард "YG entertainment"-тай гэрээ байгуулсан. 2012 онд гаргасан "Gangnam Style" дууны клип нь дэлхий нийтийг шуугиулж, 9 сарын 15-ны байдлаар тэр клипийг "YouTube" сайтаар 190 гаруй сая удаа үзжээ. 2012 оны 9 сард Америкийн "Island Records" студитэй гэрээ байгуулснаар PSY-гийн уран бүтээл дэлхий дахинд танигдах боломжтой болсон байна. Харин 2012 оны 9 сарын 6-нд Лос Анжелесийн "Стэйплс-центр" спортын төвд болсон ээлжит "2012 MTV Video Music Awards" хөгжмийн наадамд PSY нь VIP зочны хэмжээнд уригдан оролцсон байна.
ОГНОО | ТОГЛОЛТЫН НЭР | ТОГЛОСОН ГАЗАР | КОНЦЕРТЫН ХЭЛБЭР |
---|---|---|---|
2001 оны 12 сар | All Night Stand | Сөүл | Бие даасан |
2003 оны 12 сар | All Night Stand 2003 | Сөүл | Бие даасан |
2004 оны 12 сар | All Night Stand 2004 | Сөүл | Бие даасан |
2005 оны 07 сар | 2005 Seoul Music Festival | Сөүл | Урлагийн наадам |
2005 оны 08 сар | All Night Boobi | Сөүл | Лекситэй хамтарсан тоглолт |
2005 оны 12 сар | All Night Stand 2005 : Energy Night | Сөүл | Бие даасан |
2006 оны 08 сар | Summer Stand 2006 | Сөүл | Бие даасан |
2009.11-2010.04 | Wan Ta Chee | Сөүл | Бие даасан |
2010 оны 05 сар | Wan Ta Chee The Last | Сөүл | Ким Жан Хунтай аялан тоглолт |
2010 оны 05 сар | Wan Ta Chee The Last | Сөүл | Ким Жан Хунтай хамтарсан тоглолт |
2010 оны 12 сар | Wan Ta Chee: 20-10 | Сөүл | Ким Жан Хунтай хамтарсан тоглолт |
2011 оны 01 сар | Medium-Theater Stand 10th Anniv. | Сөүл | Example |
2011 оны 08 сар | Huempsuk Show | Сөүл | Ким Жан Хунтай хамтарсан тоглолт |
2011 оны 11 сар | Wan Ta Chee 2011 | Сөүл | Example |
2011 оны 12 сар | YG 15th Anniversary Family Concert | Сөүл | "YG Entertainment"-ын уран бүтээлчидтэй |
2012 оны 01 сар | YG 15th Anniversary Family Concert | Япон | "YG Entertainment"-ын уран бүтээлчидтэй |
2012 оны 08 сар | Summer Stand | Сөүл | Бие даасан |
{{cite web}}
: Check date values in: |accessdate=
and |date=
(help)